Сэврэй сумын уран дархан М.Санж нь өөрийн уран бүтээл хар модны ураар хийсэн сийлбэрээ сумын музейд хадгалуулахаар сумын Соёлын төвийн соёлын өвийн ажилтан, музейн эрхлэгчид хүлээлгэн өгөв. Уг бүтээлээрээ 2022 оны Сарлагийн баяр, Говь фестивал-2022, Нүүдэлчин Монгол арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон юм. Бүтээлийг хар модны ураар хийсэн бөгөөд Сэврэй сумын бахархалт амьтан Цоохор ирвэс, лусын эзэн могой, газрын амьтан хулгана зэргийг дүрсэлжээ.