ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НОГООН БАЙГАЛЬ ЭКО КЛУБ”-ИЙН СУРАГЧИД ЦАХИМ СҮЛЖЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭКОЛОГИЙН ЦАГДААТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-12-20

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар Тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаатай хориглосон байдаг.
2022 оны 12 сарын 19-ний өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн группэд байршуулсан “5J zarna” гэсэн зарыг шалгаж Ховд аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх "Ногоон байгаль эко клуб"-ийн гишүүд холбогдох байгууллагад мэдээлэн Цагдаагийн газрын Экологийн цагдаатай хамтран хэргийн газарт ажиллаж зөрчлийг таслан зогсоолоо.
Хууль бусаар агнасан нийт 6 ширхэг тарвагыг хураан авч Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, аймгийн МХГ-т хүлээлгэн өглөө.
“Ногоон байгаль Эко клуб”-ын сурагчид Цахим сүлжээнд тавигдсан хууль бус зар мэдээлэлд хяналт тавьж, илрүүлэн ажилласнаар Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн тоо буурах ач холбогдолтой.
Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1,2,3,4,5,6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэж экологи эдийн засгийн үнэлгээг /эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг/ 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулдаг байна.
Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул эх орныхоо эрүүл онгон дагшин байдал, өөрийн болон хайртай бүхнийхээ төлөө Тарвага агнахгүй байцгаая.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%