ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

НОГООН БАЙГАЛЬ ЭКО КЛУБИЙН СУРАГЧИД 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭЭР ШАЛГАРЛАА

2022-12-23

Ногоон байгаль эко клуб нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд 2020 оны 3 дугаар сард аймгийн Жаргалант сумын 7 ЕБС-ийн байгаль хамгаалагч Эко клубийн сурагчдын ахлагчдаас бүрдэн анх байгуулагдсан.
3 жилийн хугацаанд нийт 20 гаруй арга хэмжээг зохион байгуулж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж үе тэнгийн хүүхдүүддээ байгаль хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Тус клубийн сурагчид энэ онд 2 төрлийн хууль бус анг илрүүлэн холбогдох байгууллагуудад мэдээлж, экологийн цагдаатай хамтран ажиллан хуулийн дагуу арга хэмжээ авч чадсан амжилтаараа Ховд аймгийн 2022 оны “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн хүүхдүүд”-ээр нэрлэгдэж өнөөдөр шагналаа гардан авлаа.
Оны шилдгээр шалгарсан Ногоон байгаль эко клубийн дүү нартаа халуун баяр хүргэе

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%