ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НУТГИЙН УДИРДЛАГА 30” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОН НУТГИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-11-17

Төрийн ордонд /2022.11.15/ болсон Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаанд манай аймгийн 19 төлөөлөгч оролцлоо.
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан. Улмаар 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс бүрдэж байгаа юм.
 
Монгол улсын 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна.
 
Тус арга хэмжээний Эрдэм шинжилгээний хуралд 21 аймгийн ИТХ-ын дарга нараа төлөөлөн манай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөвшил орон нутагт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
 
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Мөн төлөөллийн байгууллагын орон тоо, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцэв.
 
Энэ асуудлын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчдөөс гарсан саналуудыг нэгтгэх юм. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх ач холбогдолтой юм

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%