ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛИ ЯНЬ ЖЮНЬ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-11-11

БНХАУ-аас Замын-үүдэд суугаа Ерөнхий консул Ли Янь Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Дорнод аймгийн Засаг дарга, Зүүн бүсийн Зөвлөлийн дарга М.Бадамсүрэн болон албаны төлөөлөгчид хүлээн авч уулзсан юм.
Тус айлчлалын хүрээнд Ерөнхий консулын газраас Дорнод аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад идэвх санаачилгатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар Дорнод аймгийн зүгээс БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газартай хамтран ажиллах чиглэлээр:
- Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа Хавирга-Архашаат, Баянхошуу, Сүмбэр-Рашаант боомтуудыг нээх,
- Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг туршлага судлах сургалтад хамруулах,
- Боловсролын байгууллагад амжилттай суралцаж буй оюутан, сурагчдыг тус улсын томоохон их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр сургах,
- БНХАУ, Дорнод аймгийн залуучуудыг хамруулсан соёл хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх,
- Дорнод аймгийн харьяалах боомтуудаар БНХАУ-д мах экспортлох боломжийг дэмжиж, хамтран ажиллах,
- Сүмбэр-Рашаан боомтыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэх,
- Баянхошуу-Өвдөг боомтоор болон Хавирга-Архашаатын боомтоор Монгол улсын талаас байгалийн хадлан тэжээл экспортлох тал дээр хамтран ажиллах,
- Малын эрүүл мэнд, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%