ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨШӨӨТИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ

2022-11-11

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээг /2022.11.11/ зохион байгуулж төлөөлөгчид “Хөшөөтийн уурхайд ажиллалаа.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Ховд аймаг, МоЭнКо ХХК-тай байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-ний хүрээнд хийж буй ажлын талаар санал солилцов.
Мөн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, орон нутгийн болон экспортын нүүрс бэлтгэх явц, ачилтын талбайтай газар дээр нь танилцлаа.
МоЭнКо ХХК манай аймагтай байгуулсан гэрээний дагуу энэ жил орон нутгийн гэр хорооллын айл өрхүүдэд 35000 тонн бүхэл нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ёстой. Тэгвэл 17 суманд нүүр олголт 42%-тай байгааг МоЭнКо ХХК-с мэдээллээ. Хөшөөтийн нүүрс татан авах дараалал их, олон хоног хүлээж байгааг орон нутгийн жолооч нар ярьж байв.
МоЭнКо ХХК-иас өгч буй мэдээллээр ордын нөөц, геологийн тогтцоос шалтгаалан нүүрс, чулуулгийн холимог болон нунтаг их, ангилан ялгалт удаашралтай байгаа учраас ийм нөхцөл үүссэн гэв.
Одоогийн байдлаар орон нутгийн нүүрс нийлүүлэлтийн талбайд өдөрт дунджаар 25-30 машин нүүрс буюу 800-1000 тонн нүүрс буулгаж, шигшээд, чулуулгийг гараар ялгахад бүхэл нүүрсний гарц 15-20 хувьтай байна. Өөрөөр хэлбэл 1000 тонн нүүрснээс хамгийн ихдээ 150 тонн бүхэл нүүрс гарч байгаа учраас хоёр автомат болон, хоёр босоо шигшүүр зэрэг ажиллуулж, ажиллах хүчний тоог нэмэгдүүлсэн ч өдөрт хоёр шалаанз, хоёр дунд оврын машин гаргаж байна гэлээ.
Жил бүр ийм ачаалал үүсдэг. Тиймээс дараа жилээс орон нутгийн нүүрс олгох ажлыг наймдугаар сараас эхлэн олгож байх зохицуулалт хийж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Цаашид үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар талууд ярилцаж тодорхой шийдэлд хүрлээ. Тодруулбал:
-Ууланд шинэ тэсэлгээ хийх
-Энэ онд шинээр ашиглалтад оруулсан Моторт шигшүүрийн технологийг өөрчилж, гарцыг нэмэгдүүлэх гэсэн менежментийн хоёр шийдвэр гаргалаа. Мөн
-Налуу шигшүүрийг нэмэгдүүлж өдөрт том оврын /шалаанз/ машин гурав, дунд оврын 3-4 машин /HOWO, MAYTI/, бага оврын машинд дугаарлалт харгалзахгүйгээр оруулж гаргахаар боллоо.
☝️Төлөөлөгчдийн зүгээс:
✅Орон нутгийн нүүрс ачилтын дарааллыг багасгах,
✅Тоосжилтын асуудалд анхаарах,
✅Налуу шигшүүрийг нэмэгдүүлэх,
✅Орон нутгийн ажилчдын амьдрах орчныг сайжруулах,
✅Нөлөөллийн бүсийн сумдын малчдаас мал, мах татан авалтаа хийх,
✅Сумдын боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх,
✅Сум орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааны газруудаа дэмжиж хамтарч ажиллах,
✅Хөшөөт хөгжил сангийн журмыг ярилцах,
✅Нийгмийн хариуцлагын хүрээнд ахиц гаргаж ажиллах,
✅Хамтран ажиллах гэрээгээ дүгнэх зэрэг олон саналуудыг хэлж гарсан саналуудыг албажуулан аль аль талдаа анхаарах шаардлагатайг онцоллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%