Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн Уулын арын намрын нээлтийн бооцоот тэмээний уралдаан 2022 оны 10 дугаар сарын 22 ны өдөр зохион байгуулагдлаа.Тус уралдааныг нутгийн уяачид жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод олон жил болжээ.
Энэ удаагийн уралдааныг аймгийн Тэргүүн уяач сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Баяржаргалын гэр бүл зохион байгуулж торомны бай шагналыг ивээн тэтгэж оролцлоо.