ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБИЙН ГИШҮҮН СУРАГЧИД ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2022-10-06

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн /ХБОЭГХУСДЗ/ дэргэдэх “Ногоон байгаль” эко клуб нь Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн ЭКО клубийн ахлагч сурагчдаас бүрддэг.
Тус клубийн зургаан сурагч энэ жил ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангиа төгссөн учир шинээр сонгогдсон ЭКО клубийн ахлагчид “Ногоон байгаль” эко клубийн ажлаа хүлээн авлаа.
"Ногоон байгаль" эко клубийн сурагчдыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан мэдээлэл солилцож, цаашдын клубийн ажилд нь амжилт хүслээ.
Мөн Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Ганзориг, Хар нуур Ховд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн М.Энхтайван нар байгаль орчныг хамгаалахад хүүхдүүдийн оролцоо ямар байх талаар болон хэрхэн яаж оролцох хэрэгтэй вэ? гэсэн сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Үүний дараагаар “Ногоон байгаль”эко клубийн сурагчид анхны ажлаараа Буянт голын шинэ гүүрний дэргэдэх янгир ундаалдаг булгийн ундаргыг хянаж хамгаалахтай танилцлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%