ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ШИНЭ ХОВД БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-10-07

Өнөөдөр /2022.10.07/ аймгийн ИТХ-ын Ажлын алба, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ хамтран “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд манай аймгийн “Хөдөлмөрлөхийн бахархал холбоо”-ны гишүүд болох Монгол улсын Гавьяатууд урилгаар оролцож, Шинэ Ховд төслийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан өөрсдийн санал хүсэлт, сэтгэгдлээ хуваалцлаа.
Арга хэмжээний эхэнд: Шинэ Ховд
🟢Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлан
🟢Шинэ Ховд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Ховд агро парк төсөл
🟢Үйлдвэрлэл технологийн парк төслүүдийн талаар “ШИНЭ ХОВД” ББХК-ийн удирдлага, мэргэжилтнүүд танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Үүний дараагаар:
🌱Ховд агро альфа ХХК-ний мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь жимсний модны суулгац үржүүлэх зорилгоор 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, 10-аад мянган модны эх ургамалтай болсон. Жилдээ 50 гаруй мянган жимсний суулгац бэлдэж Улаанбаатар хотод борлуулдаг байна.
🥩Мөн1000 тонны механикжсан зоорины нөхцөл байдал
👷‍♂️Ховд эко цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил
🌾Арвижих фарм ххк-ний “Эрдэнэшишийн тариалалтын талбай
💦Ховд агро паркийн 125 га газрын төвийн эргэлттэй услалтын системийн ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа.
Төлөөлөгчдийн зүгээс шинэ болон хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй өгч байх, явц, үр дүнг тогтмол танилцуулж байхыг Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын удирдлагуудад санууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%