ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ ОРЧИН ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

2022-09-16

Төв аймгийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо 2022 оны 09-р сарын 09-өөс 11-ний өдрүүдэд уул уурхай, газар тариалан бүхий сумдад ажиллаа.
Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаацайдам зэрэг сумдад ажиллаж:
-Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт
-Ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үйл явц
-2022 оны МАА-н өвөлжитийн бэлтгэл байдал
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц
-Уул уурхайн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Нөхөн сэргээлтийн ажлуудтай танилцлаа.
📎Борнуур, Жаргалант сумдад төмс, хүнсний ногооны ургац хураалын ажил эхэлж, эрчимтэй явагдаж байна.
📎Угтаалцайдам, Цээл сумдад үр тариан ангилан хадалт хийгдэж байна.
📎Заамар суманд хариуцлагатай уул уурхайг дэмжих хүрээнд “Нөхөн сэрнээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ААН-д эзэнгүй орхигдсон талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж байна.
Сумдад ажил эрчимжүүлэх, хурлын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд туслан зөвлөж, чиглэл өгч ажиллалаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%