ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГИЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР ЭХЭЛЛЭЭ

2022-07-10

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101, Ховд аймгийн 90, 91 жилийн ойн үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.
Наадмын эхэнд Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжим хүндэт харуулын хамтаар Монгол улсын төрийн далбааг баяр наадмын төв талбайд хүндэтгэлтэйгээр заллаа. Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ жилийн наадмын нээлт нь “Олон үндэстэн угсаатны өв соёл” дэд хөтөрбөрийн хүрээнд морин хуур, хөөмий, бие билгээ, уртын дууг зааж сургах ажлыг хэрэгжүүлсэн 10 гаруй сургагч багшийн 1000 гаруй суралцагчдыг хамруулсан нь онцлог бөгөөд өргөн цар хүрээтэй байв.
Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%