ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-05-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төр олон нийтийн байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөж аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэт хувь нэмэр оруулсан Жаргалант сумын Бичигт багийн иргэн Батсуурийн Дашдоржийг “Алтан гадас одон”-оор,
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Ховд аймгийн дэд бүтэц, нийтийн тээвэр, хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж зам тээврийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Жаргалант сумын Тахилт багийн иргэн Дондогийн Батнасан, Баатархайрхан багийн иргэн Цагаачийн Төртогтох, Бугат багийн иргэн Даваагийн Бадрал, Буянт багийн иргэн Баатарын Цагааннохой нарыг “Авто тээврийн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр, Надмидын Янжинсүрэн "Үйлдвэр, Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнагдсаныг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ш.Батсүх нар гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%