ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-05-31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05-р сарын 18-ны өдрийн 86 тоот зарлиг гаргасан.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 1 дүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 2 дугаар зэргийн одонгоор шагнадаг.
Энэ жилийн хувьд алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 912 ээж, 2 дугаар одонгоор 11,647 ээжийг шагнагдаж байна.
Ховд аймгаас нийт 434 ээж алдарт эхийн одон авч байгаа ба үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 49 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 385 ээж шагнуулж байна.
Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Өргөө гэрийнхээ чимэг, өнөр бүлийнхээ түших хос баганын нэг Хатан ухаант ээжээсээ үр хүүхэд бүрийн сурсан хамгийн чухаг зүйл бол бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулахуйн ухаан юм.
Цаг хугацаа урсан өнгөрч, олон зүйл хувьсан өөрчлөгдсөөр байгаа боловч Эх хүний сэтгэл яг л хэвээрээ үр хүүхдийнхээ цохилох зүрх, тэмүүлэх мөрөөдөл нь, эрч хүч нь, хайр энэрэлийн цөм нь байсаар иржээ.
Олон ястны өлгий Ховд нутгийн минь хөдөлмөрч бүтээлч Зон олон, Эхчүүд эмэгтэйчүүд, Өрх айл бүр аз жаргалтай, үр хүүхдүүд минь инээд баясалтай, ахмад буурлууд минь амар амгалан, залуус маань хөдөлмөр бүтээлтэй, хаан төр минь түвшин байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%