ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБИЙН ЗУРГААН СУРАГЧ 12 ДУГААР АНГИА ТӨГСӨЖ БАЙНА

2022-06-03

Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэд “Ногоон байгаль” эко клуб 2021 оны 3 дугаар сард байгуулагдсан.
“Ногоон байгаль” эко клуб нь Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн Эко клубуудын ахлагч сурагчдаас бүрдсэн байдаг.
Тус клубийн зургаан сурагч энэ жил ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангиа төгсөж байна.
Тэд “Ховдын бэлгэдэлт хотон шувуугаа хамгаалцгаая”, “Дусал ус, Шижир алт” усны тоолууржуулалтын аян, “Төгсөгчдийн төгөл” байгуулах зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийгдэж байгаа ажлуудын мэдээлэл, сурталчилгааг гэр бүл, үе тэнгийнхэн, ойр тойрныхоо 350 орчим хүнд шууд хүргэж мэдээлэл түгээж ирсэн идэвхтэн сурагчид билээ.
ЕБ-ын сургуулиа төгсөж байгаа “НОГООН БАЙГАЛЬ” эко клубийн сурагч дүү нартаа ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн сургуулиа авахыг хүсье.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%