ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УС АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ ТООЛУУРЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2022-05-18

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл /ХБОЭГХУСДЗ/-өөс холбогдох байгууллагуудтай хамтран “УС АШИГЛАЛТ ХЭРЭГЛЭЭГ ТООЛУУРЖУУЛАХ” ажлыг хийж байна.
“УС АШИГЛАЛТ ХЭРЭГЛЭЭГ ТООЛУУРЖУУЛАХ” ажлын хэсгийнхэн судалгааны баг, сурталчилгааны баг, тоолуур байршуулах баг гэсэн 3 багт хуваагдан ажилласан байна.
Баруун бүс аймгуудтай харьцуулахад Ховд аймгийн усны хэрэглээ 6 дахин их боловч усны орлого төвлөрүүлэлт бага байдаг гэсэн судалгаа байгаа юм. Иймээс нэгдсэн тоолууржуулалтыг хийж ажиллах нь хамгийн чухал болоод байна.
2021 онд төрийн байгууллагуудыг 90 хувьтай тоолууржуулсан бол энэ жилийн тухайд аж ахуй нэгжүүдийг бүрэн усны тоолууртай болгож, усаа хэмнэх хэвшлийг төлөвшүүлэх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах ажил хийснээр зохисгүй хэрэглээ багасах, нөөцийг оновчтой зарцуулахад тусалдаг чухал ач холбогдолтой юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 59
29 / 49%
12 / 20%
11 / 19%
7 / 12%