ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-05-19

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид Шарифи болон хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан хэрэгжүүлж буй төслийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2-р шатны хүрээнд Ховд аймгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвийн (НЦҮТ) үйл ажиллагааны тогтвортой байдал, үйл ажиллагааг дэмжиж, аймгийн хэмжээнд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлд аймгийн удирдлагуудын зүгээс анхааран, олон ажлыг санаачлан хийж байгааг хөтөлбөрийн мэргэжилтнүүд онцлов.
Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Ховд аймагт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан бөгөөд үйл ажиллагааны тогтвортой байдал, орон нутгийн удирдлагуудын манлайлал, дэмжлэг, хүчин чармайлтыг онцлоод, цаашид сумдад Залуучуудын хөгжлийн төвүүд байгуулах талаар санал солилцсон юм.
Цаашид 2023 оноос хэрэгжиж эхлэх НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7-р хөтөлбөрийн хүрээнд эх хүүхдийн эрүүл мэнд, өсвөр үе залуучуудад үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд аймгийн ИТХ-аас бодлогын түвшинд хамтран ажиллахаар боллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%