ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД НИЙТИЙН ТЭЭВЭР 7 ЧИГЛЭЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

2022-05-10

Аймгийн Засаг даргын санаачилгаар анх 2014 оноос эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр нийтийн тээврийг 3 чиглэлд зорчуулж эхэлсэн.
Жил бүр аймгийн орон нутгийн төсөвт шаардагдах зардлыг нь тусган, зорчих чиглэлийн тоог нэмэгдүүлж 2015 онд 4 чиглэл, 2016 онд 5 чиглэл, 2018 онд 6 чиглэл, 2019 оноос 7 чиглэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан хариуцуулан гүйцэтгүүлж байна.
Үүнд:
1 дүгээр чиглэл: Хэрлэн сумын хяналтын пост (3-р баг, баруун цементэн гүүрний хойд талын) – Шүр зах (6-р баг)– Өвөр Эрээн хороолол (4-р баг),
2 дугаар чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – Шүр зах (6-р баг) – Төмөр зам (8-р баг) – Үйлчилгээний төв (7-р баг),
3 дугаар чиглэл: Тээвэрчдийн гудамж (2-р баг, Саяг 3) – Үйлчилгээний төв (7-р баг) – Билэг төв (6-р баг) – Хивсний гудамж (10-р баг, хамгийн арын эгнээ),
4 дүгээр чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) - Шүр зах (6-р баг) - Бунхан (1-р баг, Малчин хороолол),
5 дугаар чиглэл: Силикат хороолол (1-р баг) – Бумбат гудамж (2-р баг, хуучнаар Намын хороо) – Силикат хороолол (1-р баг),
6 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Мөнхөт хотхон (5-р баг) – Шүр зах (6-р баг),
7 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Дэхт (5-р баг Бат-Уул) – Шүр зах (6-р баг)
Өнгөрсөн 2021 онд давхардсан тоогоор 56,0 гаруй мянган иргэн зорчсон ба энэ онд үргэлжлэн хэрэгжинэ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%