ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ УЛСЫН ГХУСАЗЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-05-06

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотоос Хилийн бүс нутгаар ажиллаж байгаа ажлын хэсгийг ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай болон энэ чиглэлийн ажлыг хийхэд гарч буй хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар ярилцаж санал солилцов.
Тус ажлын хэсэг нь “Байгалийн ургамлын эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаа, түүний илрүүлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь сэдэвт хөдөлгөөнт сургалтыг баруун аймгуудад зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд Монгол Улсын баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, цагдаагийн байгууллагуудын алба хаагчдад дээрх сэдвээр сургалтыг зохион байгуулж, хилийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна гэдгийг хөдөлгөөнт сургалтаар явж байгаа ажлын хэсгийнхэн мэдээллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%