ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГ "ТЭРБУМ МОД" ХӨТӨЛБӨРИЙГ 2030 ОН ХҮРТЭЛ 2 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022-04-11

Өнөөдөр /2022.04.11/ Ховд аймгийн Газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Ховд хотод болж байна.
 
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон салбарын удирдлага, төлөөллүүдээс бүрдсэн 250 гаруй хүн оролцож байна.
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Ховд аймаг 2022-2030 он хүртэл 2 үе шаттайгаар 20 сая мод шинээр тарихаар төлөвлөн ажиллаж байна.
 
Эхний үе шат буюу 2022-2024 оны хугацаанд 9000 га-д бүрэн тариалалт хийсэн байна. Үүнээс сум бүр 2 га мод үржүүлгийн талбайтай, 10 хүртэлх га талбайд ойн төгөл, ойн зурвас байгуулж, зурвас дотроо олон төрлийн жимс ногоо тариа малын тэжээлийн ургамал тариалж, ногоон орчныг бий болгосон байна.
 
2026 он гэхэд Ховд аймаг НОГООН ХӨГЖЛИЙН ЗАГВАР АЙМАГ болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%