ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Д.НАМСРАЙЖАВ “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” БОЛЛОО

2022-04-01

1992-2020 он хүртэл 7 удаа сумынхаа ИТХ-д сонгогдсон хүн бол Дүгэрсүрэнгийн Намсрайжав юм.
 
Тэрээр анхны үндсэн хууль батлагдсан тэр цагаас хойш Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ДОЛООН удаа сонгогджээ.
 
Энэ хугацаанд багийн Засаг даргын ажлыг 22 жил 3 сар, Мянгад сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг 1 жил, сумын Засаг даргын орлогчоор 4 жил, сумын Иргэдийн хурлын даргаар 4 жил тус тус ажиллаж улсад тасралтгүй 33 жил ажилласан байна.
 
Түүний Нутгийн удирдлагын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ардчилал, хүний эрхийг дээдлэн иргэддээ үйлчлэх, ил тод, нээлттэй үйл ажиллагааг төлөвшүүлэхэд өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан ажилласныг нь үнэлэн “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнуулсныг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%