ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨЛБӨРИЙГ НОГДУУЛАХ, ХУРААХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-06

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй газраас ашигт малтмал ашиглаж, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй этгээдээс төлбөр ногдуулан авах боломжийг судалж, төлбөр ногдуулах, гарц шийдлийг олох, хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор
“ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨЛБӨРИЙГ НОГДУУЛАХ, ХУРААХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ
АЗДТГ-ын СТСХ-ээс зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт АИТХ-ын Хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн хороо, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, АЗДТГ-ын ХБТХОХ, ХЭЗХ, СТСХ, татвар төлөгч ААНБ-ын төлөөлөл, Улаангом сумын ИТХД, ЗД болон холбогдох мэргэжилтнүүд танхимаар, сумдын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд цахимаар бүгд 108 орчим албан тушаалтан, татвар төлөгч, иргэдийн төлөөлөл оролцлоо. ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ДАРААХ АСУУДЛЫГ хөндөж ярилцлаа.
1. “Төлбөр ногдуулах үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга мэдээлэл” БОАЖГ-ын мэргэжилтэн А.Пүрэвсосор
2. “Төлбөр хураах, барагдуулах үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга мэдээлэл” Татварын хэлтсийн дарга М.Галсүрэн
3. Танхимд байгаа болон цахимаар оролцогчид асуулт асуух, үг хэлэх, хариулт
4. “Төлбөр ногдуулах, хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж нөхцөл, гарц шийдэл” АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Наранмандах
5. Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, танилцуулга, асуулт, хариулт
6. “Хэлэлцүүлгээс гарах шийдвэрийн төслийн танилцуулга” АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн
7. “Шийдвэрийн төсөлд санал авч нэгтгэх” СТСХ, ХЭЗХ, Татварын хэлтэс
Хэлэлцүүлгээс 5 төрлийн асуудлыг хэрэгжүүлж, үр дүнг 10 дугаар сарын 5-ны дотор танилцуулах юм байна.
Эрдэнэсүрэн
Гарсан саналыг албажуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%