ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДУУТ СУМЫН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-03-24

Дуут сумаас энэ жил аймгийн алдарт уяачийн болзол хангасан 3 уяач шалгарчээ. Тэд бол Дуут сумын залуу уяачид болох Б.Ганцоож, Ц.Ган-Эрдэнэ, Я.Энхболд нар юм.
Аймаг сумын наадамд ажнай хүлгээ хурдлуулж наадамчин олноо уяач зэрэгцээ адуун сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, нутгийн унаган адууг өсгөн үржүүлж уяж сойх үйлсэд залуу уяачдаа манлайлан аймаг сумын наадмаас олон арван айраг түрүү авсан амжилтыг нь үнэлж ийнхүү Бар жилийн босгон дээр Ховд аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цол тэмдгээр шагнасан шагналыг нь ажлын хэсгийнхэн Дуут сумын нутгийн удирдлагын ордонд уяачдадаа гардуулан өглөө.
Энэ жил Ховд аймгийн Дуут сум үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохионо. Дуут сумаар овоглодог, тус сумтай ажил амьдралаараа холбогдсон уугуул суугуул иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй.
Түүхэн тэгш ойгоор хүрэлцэн ирэх наадамчин олноо баясгах, шандаст хурдан хүлэг морьдынхоо хурд шандсыг сорихоор бэлтгэл ажлаа уяачид хангаж эхэлжээ.
Уулын бүсийн эрс тэс уур амьсгалтай сумын онцлогт тохируулан хурдан морьдыг уяж сойн уралдуулж амжилт гаргана гэдэг бол уяачдын уйгагүй зүтгэл, эрдэм туршлагаас шууд шалтгаалдаг байна.
Ахмад уяачдынхаа эрдэм ухааныг өвлөн наадам болгонд уяж уралдуулсан хүлэг морьдынхоо амжилтыг жил бүр бататган яваа залуу уяачдаараа Дуутчууд бахархаж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%