ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЖЛЫН ХЭСЭГ БОРШОО БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

2022-03-22

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын нэг нь гаалийн боомтын шинэчлэл юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Хандгайт дахь Боршоо боомтын үйл ажиллагаа, боомтыг Олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсгийн зүгээс Боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлын явцад магадлан хийлгэж төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, мөн бүтээн байгуулалтын ажил нь 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн боловч хугацаандаа багтахгүй байх магадлалтай тул түр гарц гарах асуудлыг мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв хийлгэж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад чиглэл болгов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%