ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Усны сургалт, хяналт дадлагын төв” Өвлийн байрны нээлтийн арга хэмжээ боллоо

2022-03-21

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах мөн алба хаагчдын хүйтний улиралд эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Онцгой байдлын газар нь Хяргас нууран дахь “Усны сургалт, хяналт дадлагын төв”-д өвлийн 5x5 хэмжээтэй 4 байр, 12x16 хэмжээтэй 4 өрөө байрыг шинээр барьж ашиглалтад оруулж нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Өвлийн байрыг барихад Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн орон нутгийн хөгжлийн сан, дотоод нөөц боломж, алба хаагчдын тусламж дэмжлэгтэйгээр нийт 110 гаруй сая төгрөгийн өртгөөр барьж байгуулсан юм. Мөн энэ үеэр орон нутгийн санхүүжилтээр Онцгой байдлын газарт “delica d5“ маркийн автомашин шийдвэрлэснийг гардуулж хүлээлгэн өглөө. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд, Онцгой байдлын газрын дарга хурандаа Б.Баттулга болон аймгийн Онцгой комиссын гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд мөн бусад албан газар, агентлагийн дарга нар оролцсон юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%