ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МӨНХХАЙРХАН СУМЫН ХАГ БАГИЙН МАЛЧИН Э.ЭРДЭНЭБАТ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ШАЛГАРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-03-04

Ховд аймгаас төрөн гарч байгаа Монгол Улсын аварга малчин өрхийн нэг бол Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Э.Эрдэнэбатынх юм.
Тэрээр 1988 онд 8-р ангиа төгсөөд сумынхаа “Оч” нэгдэлд илгээлтээр мал дээр гарснаас хойш тасралтгүй 32 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан явна.
Э.Эрдэнэбат малчны хот айл Монголын 2 дахь ноён оргил болох Мөнххайрхан уулын энгэр бэлд тэнүүн сайхан хаваржиж урин хавартайгаа золгож байна.
Түүний Мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлийг нь төр засгаас өндрөөр үнэлж энэ жил МУ-ын аварга малчин өрхөөр шалгаруулсан тул аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинзориг тэргүүтэй ажлын хэсгийнхэн хотонд нь аваачин гардууллаа.
Өндөр уулын бүс нутагт мал аж ахуй эрхэлнэ гэдэг бол малчдаас ихээхэн тэсвэр хатуужил шаардсан, байгалийн шалгуурыг шантралгүй даван туулах чадамж сорилтой өдөр бүр нүүр тулдаг амаргүй ажил.
Байгаль цаг уурийн эрс тэс бүс нутагт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, малын таваарлаг чанар, үүлдэр угсааг сайжруулан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлнэ гэдэг бол жинхэнэ аварга малчдын хийж чадах ажил гэлтэй.
МУ-ын аварга малчин өрхөөр шалгарсан Эрхэмбаярын Эрдэнэбатынх 2021 оны жилийн эцсээр 1080 тоо толгой мал тоолуулсан бол энэ хавар 400 орчим төл мал хүлээн авна гэлээ.
Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн малч удмын хэлхээг тасралтгүйгээр нэр төртэй үргэлжлүүлэн яваа энэ айл 4 хүүхэдтэй. Өөрийн ах дүүгээс гадна нутгийн залуу малчдад мал маллах арга туршлагаа харамгүй хуваалцахын зэрэгцээ цөөн малтай залуу малчдыг дэмжин тусалж, малчнаар авч ажиллуулах, малжуулах гээд эрдэнэт сүргийнхээ хишиг буяныг олон түмэнтэйгээ хуваалцсаар иржээ.
Ийнхүү уулсын оргил Мөнххайрхан уулын энгэр бэлээс МУ-ын аварга малчин өрх шинээр төрснөөр Э.Эрдэнэбатын гэр бүл тус сумаас төрөн гарсан МУ-ын 5 дахь аварга малчин өрхөөр нэрлэгдэж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%