ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

РЕПО АРИЛЖААГААР БАНКУУДАД 81 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛГОЛОО

2022-02-23

РЕПО АРИЛЖААГААР БАНКУУДАД 81 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛГОЛОО

Огноо: 2022/02/22

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв.

Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%