ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛБАНК 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД 1.6 ТН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

2022-02-23

МОНГОЛБАНК 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД 1.6 ТН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Огноо: 2022/02/09

Монголбанк 2022 оны 1 дүгээр сард  1.6 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 1 дүгээр сард 166,244.80 төгрөг байв. 

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

 

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны 1 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%