ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ӨМНӨГОВЬ СУМЫН ОРЛОГО БАГААС 33 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

2022-02-04

Энэ жил улсын аварга шалгаруулах журмын 75 шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерээр тус тус шалгаруулсан юм.
Увсын цэнхэр хязгаараас энэ жил 8 малчин “Монгол Улсын аварга малчин” болсон. Тэдний төлөөлөл болох Өмнөговь сумын Орлого багийн малчин Ж.Сайнжаргалд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон сумын удирдлагуудын хамтаар Монгол Улсын аварга малчны шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Ж.Сайнжаргал нь мал аж ахуйн салбарт 28 дахь жилдээ хөдөлмөрлөж яваа удам залгасан малчин бөгөөд тус багаас 33 жилийн дараа Монгол Улсын Аварга Малчин хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болж байна.
Улсын аваргаар шалгарсан малчид нь мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа удам залгасан аймгийн аварга малчид төдийгүй, мал сүргээ төлөөр нь өсгөж, байгалийн аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулдаг, аймаг, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал аж ахуйн салбарын манлайлагчид юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%