ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“МӨНГӨ УГААХ, ГЭМТ ХЭРГИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-01-14

Терроризмтой тэмцэх зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл хамтран Зэвсэг дэлгэрүүлэх терроризмтой тэмцэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тус 2 зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчдад Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, мөнгө угаах болон гэмт хэргийг санхүүжүүлэх тогтолцоо, эрсдэлийг тодорхойлох, сэжигтэй мэдээлэл шилжүүлэх, шалгах, мөрдөн шалгах, хянах, шийдвэрлэх алба хаагчдыг мэргэжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газар, Монгол банк, аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран өнөөдөр “Мөнгө угаах, гэмт хэргийг санхүүжүүлэхтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Тус сургалтад аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллага, аймаг дахь онцгой объект бүхий байгууллага, банкны салбарууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

“Мөнгө угаах, гэмт хэргийг санхүүжүүлэхтэй тэмцэх” сургалтыг зохион байгуулснаар мөнгө угаах гэмт хэргийн арга зам, мөнгө угаах болон гэмт хэргийг санхүүжүүлэх тогтолцоо, эрсдэлийг тодорхойлох сургалтад оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг мэргэжүүлж, ур чадвар дээшилж мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх нөхцөл боломж бүрдэж, ажлын уялдаа холбоо сайжирсан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%