ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ҮНДСЭН ХУУЛЬ-30 ЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-01-11

Монгол улсад Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Үндсэн хуулийн суурь ойлголт, түүнд тулгамдаж буй зари асуудал түүнийг шийдвэрлэх арга зам хийгээд Монгол Улсын Үндсэн хуулийн цаашдын чиг хандлага, эрх зүйн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, Үндсэн хуулийг дээдлэн сахих үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимтэй хамтран “Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
 
Тус хуралд:
1.“Үндсэн хуулийн хяналт ба түүний хэрэгжилт” илтгэлээр ХИС-ийн багш Н.Анхбаяр
2.“Үндсэн хууль ба хүний эрхийн нийтлэг асуудал” илтгэлээр МУИС-ийн ОУХНУС-ийн IV түвшний оюутан М.Сэлэнгээ
3.“Үндсэн хуульд тавих дээд хяналт” илтгэлээр Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Г.Саран
4.“Үндсэн хуулийн 16,4-д заасан хөдөлмөрлөх эрх ба ажлын байрны дарамт илтгэлээр ХИС-ийн багш Б.Болорцэцэг
5.“Монгол УЛсын Үндсэн хууль дахь өмчлөх эрхийн зохицуулалт илтгэлээр ХИС-ийн багш Ж.Эрдэнэсувд
6.“Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал илтгэлээр Хар нуур Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн Э.Оюунтунгалаг
7.“Монгол Улсын Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх ба цахим орчноор дамжуулан хүний нэр төрд халдаж буй зарим асуудал илтгэлээр ХИС-ийн багш Б.Мөнхзаяа нар илтгэл хэлэлцүүллээ.
 
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд төрийн албан хаагч, Ховд их сургуулийн багш, оюутнууд оролцож, 1-р байранд ХИС-ийн багш Б.Мөнхзаяа, 2-р байранд МУИС-ийн ОУХНУС-ийн IV түвшний оюутан М.Сэлэнгээ, 3-р байранд Хар нуур Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн Э.Оюунтунгалаг нар шалгарч, шагналыг хүчит бөхийн барилдааны үеэр гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%