ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН НАЧИН Л.НЯМ-ОЧИР ТҮРҮҮЛЛЭЭ

2022-01-11

Аймгийн ИТХ, аймгийн БТСГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Хүчит бөхийн барилдааныг өнөөдөр зохион байгууллаа. Барилдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэллээ.
 
Хүчит бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх Аймгийн Арслан М.Эрдэнэжаргал, Эрдэнэбүрэн сумын харьяат Аймгийн Заан Ц.Заяатүшиг нараар манлайлуулсан хүчит 48 бөх зодоглолоо.
 
Барилдаанд Аймгийн Арслан 1, Аймгийн Заан 1, аймгийн Начин 6, Сумын Заан 24, Сумын Начин 3, залуу 13 бөхчүүд уран мэх, хурц барилдаанаараа үзэгч олноо цэнгүүлэн барилдсанаас Дөргөн сумын харьяат Аймгийн Начин Л.Ням-Очир түрүүлж, Дарви сумын харьяат Сумын Заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Аймгийн начин Ш.Еркинбек шөвгөрлөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%