ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ДУГУЙТАЙ ХОВД” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2022-01-03

Хот суурин газрын авто машины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 172 дугаар тогтоолоор “Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.
 
Тус хөтөлбөрийг дараах 2 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
1.Унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгох, сурталчлах, хүн бүр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сэтгэлгээг хөгжүүлж, дугуй сонирхогчдын хамтын ажиллагааг сайжруулна.
2.Унадаг дугуйгаар зорчих, аялах орчин нөхцлийг сайжруулна.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн холбоо клубүүд, дугуй сонирхогчид биетээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дугуйн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулах, унадаг дугуй сонирхогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, унадаг дугуйн клуб байгуулах арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгууллага, аж ахуй нэгж бүр унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх, шатахууны зардлыг хэмнэж, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, нээлтийн өдөрлөг хаалтын өдөрлөг зохион байгуулж, аймгийн аварга шалгаруулах уулын болон засмал замын бүх төрлийн дугуйн тэмцээн зохион байгуулж, жил бүрийн эхний долоо хоногт аймгийн хэмжээнд машингүй өдөр зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
 
Мөн Биеийн тамир спортын газарт мэргэжлийн унадаг дугуйны дасгалжуулагчийн орон тоог бий болгож, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эрүүл чийрэг залуу үеийг төрүүлэхэд анхаарч ерөнхий боловсролын сургуулиуд болон байгууллага, иргэдийн өргөн оролцоотой унадаг дугуйн аялалуудыг зохион байгуулах, Улсын чанартай дугуйн уралдаан тэмцээнийг Ховд аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна.
 
"Дугуйтай Ховд" аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2025 онуудад хэрэгжүүлж, хөтөлбөрт Ховд аймгийн 17 сумын иргэд хамрагдах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%