ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

2021-12-31

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 онд 2 дэд зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд иргэн, хуулийн этгээд олон нийтийн оролцоог хангах замаар хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчимд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 оныг “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 8 бүлэгт 36 ажлын төлөвлөгөө батлан ажиллалаа.
 
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 30-ны өдөр 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа хийж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар үйл ажиллагааны тайланг “хангалттай” гэж дүгнэлээ.
 
Энэ үеэр зөвлөлийн “ШИЛДЭГ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА” шалгаруулж, тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагаас Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%