ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

2021-12-12

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэй төрөлд Улаангом сумын 12-р багийн Засаг дарга Ж.Лхагвасүрэн 6 оноогоор 1-р байр🥇, Зүүнговь сумын дулааны нэгдсэн төвийн дарга Н.Даш-Очир 5,5 оноогоор 2-р байр🥈, Улаангом сумын 12-р багийн иргэн Ж.Мягмарсүрэн 5,5 оноогоор 3-р байр🥉, Хүний эрхийн үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 5,5 оноогоор 4-р байр, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн мэдээлэл зүйн багш Ц.Цэдэвсүрэн 5 оноогоор 5-р байр эзэллээ.
Эмэгтэй төрөлд “Ойрад” ХЖТ-ын ажилтан Ж.Алтанцэцэг 5 оноогоор 1-р байр🥇, Түргэн сумын ЕБСургуулийн Математикийн багш Ц.Наранмандах 4 оноогоор 2-р байр🥈, Өндөрхангай сумын ЕБСургуулийн багш Б.Бат-Адъяа 3 оноогоор 3-р байр🥉, Улаангом сумын 10-р багийн иргэн Б.Оюунсүх 3 оноогоор 4-р байр, Тариалан сумын өндөр настан Ж.Түвшинжаргал 3 оноогоор 5-р байранд орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд Аймгийн Алдарт уяач С.Жаваагийн охин, хүү хоёр нь эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд тэргүүн байр эзэлж Үндсэн хуулийн өдөр зохион байгуулагдах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан нь тус тэмцээний онцлох зүйл боллоо.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Увс аймгийн Шатрын холбоо болон тэмцээнд оролцсон нийт шатар сонирхогчиддоо цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%