ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХОГГҮЙ МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриалгын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ

2021-12-03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс санаачлан Увсын цэнхэр хязгаарынхаа эх болсон байгаль, эрүүл ирээдүйнхээ төлөө зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байх, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, үр хүүхдүүд хойч үеээ байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, зохистой ашиглах зөв хэвшилд сурган хүмүүжүүлж, хоггүй маргаашийг хамтдаа бүтээх үйлсэд иргэн бүр, аж ахуй нэгж байгууллага бүр нэгдэхийг УРИАЛАН “ХОГГҮЙ МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриалгыг гаргасан.
✅Дээрх уриалгын хүрээнд аймгийн БОАЖГ-аас “Цэвэрхэн цэнхэр хязгаар” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажилласны үр дүнд:
Хаягдал шил – 32 тн
Хаягдал хуванцар – 0,6 тн
Ангилан ялгах хогны сав 220 ш
Нийт цэвэрлэсэн талбай 2250 га
Нийт гаргасан хог хаягдал 115,5 тн
Апу ХХК 14000ш буюу 7 тн шилийг ангилан ялгаж авсан байна.
✅Тус аяныг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж үлгэр жишээ ажилласан 5 сумыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Үүнд: Өлгий, Ховд, Бөхмөрөн, Хяргас, Зүүнговь сумууд шалгарсан байна.
✅Мөн Увс аймгийн ЗДҮАХ-ийн 5.2.1-д заасан заалтын дагуу “Улаангом сумын хог хаягдлын менежмент төлөвлөгөө” дунд хугацааны баримт бичгийг боловсруулсан.
✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус аймагт хувиарласан бутлагч, нягтаршуулагч 2 төхөөрөмжийг хоёрдогч түүхий эд худалдан авах цэгийг хариуцан ажиллуулдаг иргэн Алтанзултай гэрээ байгуулан, түрээслүүлэн ажиллуулснаар 2021 оны 11 сарын байдлаар хар төмөр 145 тн, хөнгөн цагаан, хайлш 5 тн, хуванцар 13 тн, масло тосны сав 3 тн –ыг цуглуулж Улаанбаатар хотод дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн байна.
✅Аймгийн хэмжээнд цугларсан хаягдал шилийг MCS ХХК, Номин холдинг ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн зардлаар Улаанбаатар хотруу дахин боловсруулах үйлдвэрт тээвэрлэн хүргэж ажиллаж байна. Мөн Газар шим ХХК, АПУ ХХК-иуд өөрсдийн бүтээгдэхүүний шил, савыг татан ажиллаж хэвшээд байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%