ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Нийгмийн салбарын хөтөлбөр, төслийн хэрэгжилттэй танилцаж байна

2021-11-25

Өнөөдөр /2021.11.25/  аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ, Д. Урансувд, ИТХ-ын Төсөв эдийн засгийн бодлогын хороон дарга У. Энхчимэг, Нийгмийн төсөл хөтөлбөрийн бодлогын хороон дарга Ш. Ганганмөрөн, Засаг даргын орлогч Ш. Ёл , ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э. Эрдэнэбилэг  нар аймгийн нийгмийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, батлагдсан төсвийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийж зөвлөн туслах , үр дүнг сайжруулах чиглэл өгч ажиллаж байна.

Яг одоо аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газарт ажиллаж байна.

Тус газар нь 2021онд  аймгийн ИТХ-аар баталсан дараахи орон нутгийн  дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Ахмадын ачлал хөтөлбөрийн хүрээнд 37 багц ажил зохион байгуулж 2890 ахмад хамрагдсан байна.

Нэг өрх- нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд 100 өрхийг сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сонгож, сургалт нөлөөлийн ажлыг эхлүүлээд байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хуулийн сургалт суртчилгаа, зөвлөн туслах, нөлөөлийн чиглэлээр 31 төрлийн ажлыг зохион байгуулж 5600 гаруй иргэдийг хамруулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллийн хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй ажил арга хэмжээ зохион байгуулж, нийт 1800 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Залуу малчин хөтөлбөрийн 255 өрхийн залуу малчин хамрагджээ.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%