ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-11-24

Хотын төлөвлөлт, дэд бүтэц, Газар зохион байгуулалт, Байгаль орчин, Хог хаягдал, Хотын ногоон байгууламжын талаар тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч, гарах гарцыг тодорхойлох зорилгоор Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, ЗДТГ хамтран өнөөдөр /2021.11.24/ аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөрлөг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Хот тохижуулах газар “Шинэ Ховд” Жаргалант ОНӨААТҮГ, Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК, Шим Ус ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Төлөөлөгчдийн өдөрлөгөөр 2021 онд Жаргалант суманд ОНХС-ийн хөрөнгө болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын урьдчилсан гүйцэтгэл, 2022 онд эрэмбэлэгдсэн тулгамдаж буй асуудал, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн явц, газрын зөрчил маргааны шийдвэрлэлт, 2022 онд газар зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний урьдчилсан төлөвлөлт, Шинэ Ховд Жаргалант ОНӨААТҮГ-ын тайлан, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, тулгамдаж буй асуудал, Хот тохижуулах газрын 2021 оны ажлын тайлан тулгамдаж буй асуудал, Монголын нутгийн удирдлагын холбоо-Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Дархан хотын Дархан сумын үйл ажиллагаатай танилцсан танилцуулга зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.

Мөн Төлөөлөгчид Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Шинэ дулааны станц, Шим Ус ОНӨААТҮГ, Шинэ Ховд Жаргалант ОНӨААТҮГ-ын парк шинэчлэлт, Хог хаягдал, Түлшний зах, Бугат багт хийгдсэн усны сувагжуулалтын ажил, Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил, Их голын ард, малчны хорооллын газар олголтын ажил, Жаргалант сумын 9, 10-р цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалт зэрэг ажлуудын өнөөгийн нөхцөл байдал, ажилтай танилцах юм.

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөрлөг зохион байгуулагдсанаар Ховд хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, хотын цаашдын хөгжил дэвшил, байгаль орчин, хогны менежмент, ногоон байгууламж, ундны усны эх үүсвэр, ариутгал, татуургын талаарх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч цаашид авч хэрэгжүүлэх ажлын арга хэмжээ төлөвлөгдөж, үр дүн гарах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%