ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

2021-11-23

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төсөлд Увс аймгийн Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан, Ховд сумууд хамрагдсан байдаг бөгөөд төслийн хүрээнд нутгийн иргэд болон малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах төдийгүй, ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг байна.

“Монгол оронд 800-1000 орчим цоохор ирвэс байгаа нь дэлхийн нийт популяцын 20 хувь бөгөөд үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг байна.

ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газар, Хууль Зүйн яамны ГХУСАЗЗ-тэй хамтын ажиллагааны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах, зорилтот зүйлүүдийн хамгааллын ажлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Алтай Соёны бүс нутгийн аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлүүдийн Увс аймагт туршлага судлах, хэлэлцүүлгийг маргааш буюу 24-ний өдөр Улаангом хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Энэ ажлын хүрээнд “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Д.Энхбилэг, ДБХС-ийн хууль эрх зүйн мэргэжилтэн С.Бат-Өлзий нарыг хүлээн авч санал, солилцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%