ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“АХМАДАА АЧИЛЪЯ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ 2021-2024 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-11-16

Ховд аймаг нийт 88980 гаруй хүн амтай, үүний 9.3 хувийг ахмадууд эзэлж байна. Аймгийн ИТХ-ын 2017 оны Тэргүүлэгчдийн хурлын 143 дугаар тогтоолоор “Ахмадаа ачилъя” аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд Ахмад настны тухай хуулийн дагуу Мангут сувилалд 3, ЭМЖЖ сувилалд 7, Их тамир амралтанд 9, Сэтгэшгүй 4, Хайрын билэг сувилалд 2, Алтболд 3, бусад амралт, сувилалд нийт 96 ахмад настанд хөнгөлөлттэй  үнээр сувилуулах эрхийн бичиг олгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын Цагаан-уул амралтанд 193 ахмад настан амарч сувилуулсан байна. Мөн орон нутгийн Нэвт ахмадын амралтанд 462 ахмад настан, Баян-Өлгий аймгийн Шегиртэй ахмадын сувилалд 37 настан амарч, сувилуулжээ. Жаргалант суманд оршин суудаг 85 ахмад настанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн бичиг олгожээ.

Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал гарсантай холбогдуулан Монголчуудын уламжлалт “Цагаан сар”-ын баяраар 5960 харьяалалгүй ахмад настны нэрийн дансанд тус бүр 10000 төгрөг шилжүүлэхээс гадна насны хишиг олгох үйлчилгээнд 3363 ахмад настан хамрагдаж, мөнгөн урамшуулал олгосон байна.

2021-2024 онд “Ахмадаа ачилъя” аймгийн дэд хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, Ховд аймгийн ахмад настны аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Ахмадаа ачилъя” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.  

Тус дэд хөтөлбөрийг орон нутгийн ахмад настнуудын санал, онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан дараах 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

  1. Ахмад настны аж байдлыг дээшлүүлэн хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх
  2. Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
  3. Ахмад настны хөгжлийг дэмжин нийгмийн оролцоог нэмэгдүүлэх

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%