ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Дэлхийн 238 орны дунд сургуульд хэрэгжүүлж байгаа мэдээлэл, технологийн "Moodle" системийг Увс аймгийн ЕБС-иуд нэвтрүүлнэ

2021-11-04

 
Увс аймаг бүх салбартаа дижитал шилжилтийг хийж, цахим аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаангом сумын ЕБ-ын 6-р сургууль үйл ажиллагаандаа мэдээлэл, технологийн "Moodle" системийг нэвтрүүлж эхэллээ.
Коронавирусийн улмаас боловсролын салбар тэр чигээрээ хөл хорионд орж, зайны сургалтад шилжээд байгаа үед Монголын дунд сургуулиудаас 23 дугаар сургууль энэ системийг анх удаа оруулж ирэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж улсын хэмжээнд жишиг тогтоогоод байна.
Тус сургуулийн захирал МУ-ын гавьяат багш Ц.Цолмонбаатар Увс аймагт ажиллаж "Moodle" системийг нэвтрүүлж буй ЕБ-ын 6-р сургуулийн багш ажилчдад туршлагаа хуваалцлаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатар: Багш нар хуучин шалгалтаа авах, засах, үр дүнгээ гаргах ажлыг 8 цагийн турш хийдэг байсан. "Moodle" системийг ашигласнаар энэ бүх ажлыг цагийн дотор л хийдэг болсон. Энэ утгаараа багш нарын бичиг цаасны ачаалал багассан. Ачаалал багасахаар ээлжит хичээлдээ маш сайн бэлтгэж, илүү сонирхолтойгоор заах боломж бүрдсэн” хэмээлээ.
 
 
 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%