ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулсан “ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНОО ХАМГААЛЬЯ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалт зохион байгуулагдлаа

2021-10-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газартай хамтран ЕБС-ын сурагчид, их дээд сургуулийн оюутнуудаар дамжуулан иргэдийн хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, дадал суулгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНОО ХАМГААЛЬЯ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Уралдаан 2 шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд 37 оролцогч оролцсоноос 2-р шатанд 5 оролцогч шалгаран илтгэх чадвараараа өрсөлдлөө.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
Тэргүүн байранд “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-1 ангийн сурагч Г.Нармандах,
2-р байранд Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12В ангийн сурагч Б.Тэмүүлэн,
3-р байранд УБ хотын Орчлон сургуулийн 12А ангийн сурагч Г.Маралмаа,
Тусгай байранд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн 7Г ангийн сурагч Ч.Батцэрэг,
“Эрдмийн эхлэл” сургуулийн 12-1-р ангийн сурагч Н.Анударь нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%