ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-10-15

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Г.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа нар өнөөдөр /2021.10.15/ Ховд аймагт ажиллаж байна.
 
Ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдтэй уулзаж, Ховд аймгийн гэмт хэргийн тоон мэдээлэл болон зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.
 
Ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны үйл ажиллагаа үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээг хийж байна.
 
Мөн ажлын хүрээнд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулийг иргэд, олон нийтэд зөв сурталчлан таниулах чиглэлд арга хэмжээ зохион байгуулах, ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий хичээл оруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд шинэчлэл хийх, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд мэргэжлийн сувгаа нэгтгэх, мэдээлэл харилцан солилцох, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гарсан бодлого, шийдвэрийг салбар зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах талаар санал солилцож байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%