ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын алба, сумдын ИТХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

2021-10-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай хамтран Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын алба, сумдын ИТХ-ын дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтыг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нээж оролцогчдод баяр хүргэн, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус сургалтаар нутгийн өөрийн удирдлагын гүйцэтгэх үүрэг, ИТХ-ын эрхзүйн зохицуулалт, орон нутгийн төсвийн харилцаа, төсөв боловсруулах, хяналт үнэлгээ хийх, мөн шинээр хэрэгжиж эхлэх Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог, зохицуулалтын талаарх мэдлэгээ бататгах, шинэ мэдлэг чадвар олгох юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%