ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ЧАДВАРЛАГ БАГШ, СУРАГЧ, ОЮУТАН” ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАН ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-10-07

Монгол Улсын “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Чадварлаг багш” арга хэмжээний хүрээнд эдгээр зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгаж, Боловсрол, шинжлэх ухааны яам хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
 
Энэ ажлын хүрээнд Багш, оюутан, сурагчдыг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх замаар нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 61 дүгээр тогтоолоор “ЧАДВАРЛАГ БАГШ, СУРАГЧ, ОЮУТАН” дэд хөтөлбөрийг баталсан.
 
Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, багш, суралцагчдыг бүх талаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
 
Хөтөлбөрийг Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2021-2024 онд хэрэгжүүлнэ.
 
“Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ-д 800 оноо авсан 5 сурагчийг тус бүр 1 000 000 сая төгрөгөөр, 780-аас дээш оноо авсан 4 сурагчийг тус бүр 500 000 мянган төгрөгөөр, 750-аас дээш оноо авсан нийт 14 сурагчийг тус бүр 300 000 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулсныг багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулан өглөө.
 
Мөн ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн Жаргалант сумын Прогресс сургуулийн Физикийн багш Д.Оюунсүрэн, Жаргалант сумын 6 дугаар сургуулийн Монгол хэлний багш М.Сарантуяа, Буянт сумын дунд сургуулийн Физикийн багш М.Амгалан, Манхан сумын дунд сургуулийн Монгол хэлний багш Я.Отгонбаяр нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр шагналаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%