ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БОЛОВСРОЛЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛ, ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 27, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 55 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-10-06

Аймгийн ИТХ-аас 2016-2020 онд төрийн байгуулалт, эрүүл мэнд, спорт, боловсрол, соёл, хууль эрх зүй, байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуй, газар тариалан, гэр бүл, хүүхэд залуучууд, нийгмийн хамгааллын чиглэлээр нийт 35 хөтөлбөр баталж хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласнаар 85,0 хувийн биелэлттэй, үүнээс боловсрол, соёлын чиглэлээр баталсан “Олон нийтийн оролцоот сургууль-Хүний хөгжлийн төв”, “Чадварлаг Ховдчууд”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Олон үндэстэн, ястны өв соёл”, “Оюунтүлхүүр” дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталж, хөтөлбөрүүд дунджаар 86,0 хувьтай биелсэн талаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн баярын хуралд оролцох үеэрээ мэдээлэл хийлээ.
Боловсролын салбарт байгууллага хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлэн оюун ухаан, мэдлэг, ур чадвараа дайчлан, олон жил бусдыгаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж байгаа дараах хүмүүсийг Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын төрийн дээд шагнал, Боловсролын яам, Засгийн газрын шагнал, “Ховдын төлөө медаль”, аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, “Жуух бичиг”-ээр шагналаа. Тухайлбал:
“Аймгийн Хүндэт тэмдэг”-ээр
Б.Оюунчимэг – Буянт сумын ЕБС-ийн захирал
З.Энхцэцэг – Жаргалант сумын 15-р цэцэрлэгийн эрхлэгч
Ч.Энхмаа – Мөст сумын цэцэрлэгийн багш
Б.Алимаа – Мянгад сумын ЕБС-ийн байрны жижүүр
Ц.Мөнхцэцэг – Жаргалант сумын 1-р сургуулийн үйлчлэгч
Г.Эрдэнэчимэг - Жаргалант сумын 2-р сургуулийн үйлчлэгч
“Аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл”-өөр
Э.Дүгэржанцан - Манхан сумын цэцэрлэгийн багш
М.Нямцэцэг - Мөст сумын цэцэрлэгийн багш
Ц.Түвдэндорж - Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн сантехникч
Д.Баттулга - Чандмань сумын ЕБС-ийн сахиул
Б.Энхцоож - Жаргалант сумын 15-р цэцэрлэгийн арга зүйч
Ж.Даваажав - Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн физикийн багш
М.Даваажав - Үенч сумын ЕБС-ийн бага ангийн багш
Т.Бат-Өлзий – Аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн
Г.Тулгаа - Манхан сумын ЕБС-ийн математикийн багш
Б.Сэржхорлоо - Буянт сумын ЕБС-ийн сургалтын менежер
Э.Батчимэг - Жаргалант сумын Энхж-Од цэцэрлэгийн эрхлэгч
Б.Отгончимэг - Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн туслах багш
С.Бадамцэцэг - Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн тогооч
С.Оюунбаяр - Жаргалант сумын ЕБ-ын 6-р сургуулийн үйлчлэгч
Ч.Бямбацог - Жаргалант сумын ЕБ-ын 6-р сургуулийн багш
Т.Ганцоож - Жаргалант сумын 11-р цэцэрлэгийн багш
Т.Ганчулуун - Мөнхайрхан сумын цэцэрлэгийн тогооч
Х.Дэлгэрмаа - Манхан сумын ЕБС-ийн ангийн багш
Б.Алтанцэцэг - Манхан сумын ЕБС-ийн бага ангийн багш
Ч.Цэцэгмаа - Ховд их сургуулийн үйлчлэгч
Д.Ганчимэг - Ховд их сургуулийн багш
Ц.Цэндсүрэн - Жаргалант сум 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
О.Мижидсүрэн - Жаргалант сум 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
Т.Оюунчулуун - Жаргалант сум Цаст-Алтай цогцолбор сургууль
Д.Нарандулам - Жаргалант сум Цаст-Алтай цогцолбор сургууль

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 60
30 / 50%
12 / 20%
11 / 18%
7 / 12%