ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ЖАРГАЛАНТ СУМЫН ЕБ-ЫН II ДУНД СУРГУУЛЬ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС ОДОН”-ООР ШАГНАГДЛАА

2021-09-09

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын II дунд сургууль 1969 онд үүд хаалгаа нээж боловсролын үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш өдгөө 50 жилийнхээ ойн босгон дээр Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор шагнагдлаа.
 
Тус сургуулийн түүхэн амжилтыг төр засаг өндрөөр үнэлж ийнхүү төрийн дээд шагналаар шагнасанд тус сургуулийн багш ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Жаргалант сумын ерөнхий боловсролын II дунд сургуулиас олон арван гавьяатууд, эрдэмтэн доктор, улс төрийн түшээд төрөн гарсан нь энэ цаг үеийн бахархал гэдгийг сургуулийн захирал Ц.Цэрэнлхам онцлон хэллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%