ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Улаангом сумын ИТХ-аас хамтран Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн үр, хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.
Увс аймгийн хувьд 1500 гаруй хүн хэлмэгдсэн болох нь тогтоогдож цагаатгагдсан байдаг ба эдгээрээс 1112 орчим хүнийг нь цаазлан хороосон байна. Бусад хүмүүсийг нь хорих, ажил албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах, намаас хөөх, эд хөрөнгө хураах зэргээр хэлмэгдүүлж байжээ.
Увс аймгийн нийт хэлмэгдсэн хүмүүсийн 74% нь Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Хяргас сумдын иргэд байсан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%