ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УВС НУТГИЙН ГАВЬЯАТ ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

2021-07-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл, урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Увс аймгийн нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагналаар шагнасан.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 06-р сарын 04-ний өдрийн 153-р зарлигаар Мон-Тува ХХК-ний захирал Ц.Баасандорж “Малын гавьяат эмч” цолоор, 2021 оны 05-р сарын 14-ний өдрийн 94-р зарлигаар “Жаргалан” эмнэлэгийн эмч Ч.Алтанхүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор”, 2021 оны 06-р сарын 02-ний өдрийн 137-р зарлигаар Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч хурандаа Д.Амарсанаа “Цэргийн гавьяаны одон”-оор, Алтан гадас одонгоор Р.Эрдэнэцэцэг, П.Цэвээн, Н.Янжив, Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Дашцэрэн нар шагнагдлаа. Мөн Салбарын тэргүүн, Яамны Жуух бичгээр нэр бүхий иргэдийг шагнаж урамшууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Увс нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж байгаа нутгийн сайчуулдаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%