Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХурал, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв нь 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр сумны төвийн иргэдэд:
1. СOVID19 цар тахлын хор уршиг, өөрийгөө гэр бүлээ хамгаалах, вакцинжуулалтад хамрагдах, талаар зөвлөгөө
2. Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалтууд дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл,
3. Улс,Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээлэл
4. ОНХСан, Говийн Оюу хөгжлийг дэмжих сангуудын хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээлэл
5. Сумын Засаг даргын "ХӨГЖИЛ-100" мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Зөв бүхэн зөвхөн манай гэр бүлээс " дэд хөтөлбөрт тусгагдсан Сэврэй сумын өрх бүрийг өрхийн эмийн сантай болгох " ЭРҮҮЛ ӨРХ" төсөл эмийн сан, ХАТАН СЭВРЭЙ МЭДЭЭ " сонингийн сүүлийн саруудын дугаар хүргэж ажиллалаа.