ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН 2017-2021 ОНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2021-06-30

УИХ-ын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг 2013 оноос хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017-2021 оны үр дүнгийн талаарх цахим арга хэмжээг 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус төслийн зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн эрх зүйн болон эдийн засгийн мэдлэг боловсролыг сургалтын тодорхой хөтөлбөрийн дагуу дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах чадавхийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж ирсэн төсөл юм.

“Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017-2021 оны үр дүнгийн талаарх цахим арга хэмжээнд “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд гарсан өөрчлөлт”, “Төслийн үр дүнд ИТХ, төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд гарсан ахиц дэвшил”, “УИХ-ын түвшинд төлөөлөл, хяналтын чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний үр дүнгийн талаар” зэрэг сэдвүүдийг хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.  

Мөн аймгуудын ИТХ-аас мэдээлэл хийж, Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн “ИТХ-ын хуралдааны дэгийг боловсронгуй болгох чиглэлд гарсан ахиц” сэдвээр мэдээлэл хийлээ.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%